Zeely нь дижитал хэрэглээний зээл болон Tuluy кредит төлбөрийн цэсийг багтаасан, сэтгэл зүйн скорингд суурилсан аппликейшн.

Zeely, Хатан Суудал Инвест ББСБ-ын санхүүгийн апп



Бидний тухай
Хатан Суудал Инвест ББСБ
"Хатан Суудал Инвест ББСБ" ХХК нь 2007 оноос хойш санхүүгийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Бид санхүүгийн үйлчилгээг сэтгэл зүйн шинжлэх ухааны онол, арга зүйтэй хослуулсан инновацилаг шийдлийг зах зээлд нэвтрүүлж, харилцагчийн зан төлөвт нийцсэн оновчтой бүтээгдэхүүнийг санал болгодог.
Мөн Компанийн засаглалын кодексын дагуу дүрэм, журмаа чанд мөрдөж, тайлан мэдээг хугацаанд нь илгээн, ил тод, хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хамтрагч байгууллага
Түгээмэл асуулт хариулт
Zeely аппликейшн гэж юу вэ?
Tuluy гэж юу вэ?
Tuluy цэс нь бүртгэлтэй мерчантуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авахад зориулагдсан, зээлийн эрхтэй уялдаа бүхий кредит дансны үйлчилгээ юм.
Хэрхэн зээлийн гэрээ байгуулах вэ?
Зээлийн гэрээ байгуулахын тулд 18–55 насны Монгол Улсын иргэн байх шаардлагатай. Аппликейшнд бүртгэл үүсгэж, ДАН системээр танилт хийсний дараа нүүр хэсгийн "Гэрээ байгуулах" товч дээр дарна. Үүний дараа хувийн мэдээллээ бөглөж, нөхцөлтэй танилцан зөвшөөрснөөр зээлийн гэрээ амжилттай байгуулагдана.
Зээл хэрхэн авах вэ?
Та зээл авахын тулд гэрээгээ байгуулж, зээлийн эрхээ тооцоолуулсан байх шаардлагатай. Үүний дараа аппликейшний нүүр хэсэгт байрлах “Зээл авах” товч дээр дарж, зээлийн дүн, хугацаа болон төлөлтийн харьцаагаа оруулаад өөрт таатай нөхцөлөөр зээлээ авах боломжтой.
Бонус оноо ба зэрэглэл
Зэрэглэл нь нийтлэл унших, гүйлгээ хийх зэрэг идэвхтэй хэрэглээнээс хамаарч цугларсан бонус онооны түвшин юм. Бонус оноо нэмэгдэх тусам Bronze → Silver → Gold → Diamond → Emerald → Pure гэсэн дарааллаар зэрэглэл ахина.
Зэрэглэл цэсийн «Бонус ашиглах» хэсэгт «Эрх нэмэх», «Хүү бууруулах», «Шимтгэл бууруулах» гэсэн 3 сонголт байна. Хуримтлуулсан оноогоороо Zeely/Tuluy эрхээ нэмэх, зээлийн хүү, шимтгэлээ бууруулах давуу эрхийг худалдаж авах боломжтой.
Асуудал гарвал хэнд хандах вэ?
Zeely app-н Help Center цэсийн «Холбоо барих» хэсэг рүү орж, оператортой холбогдох, чат эсвэл мэйл бичих гэсэн сонголтуудаас өөрт тохирохыг сонгон, холбоо барих боломжтой.
Мэдээ, мэдээлэл
Enabling Everyone | Бүгдийг багтаав
Хүн бүрийн хэрэгцээ, боломжид нийцсэн хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг хүргэж, уламжлалт эргэн төлөлтийн нөхцөлийг халж, эргэн төлөлтийн харьцаа, өдрөө өөрөө сонгох уян хатан шийдлийг танд санал болгож байна.
Бидэнтэй холбогдох
Бид анхны дуудлага хийхээс өмнө танаас зарим нэмэлт мэдээлэл авахыг хүсч байна.
















