Zeely

Improving

WELL-BEING

with innovation

Оптимал Эн Макс ХХК

Zeely

Хувь хүний сахилга бат, хариуцлагатай зан төлөвийг дэмжиж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх финтек аппликейшн

Enabling Everyone

Zeely нь экосистемийн гишүүн төслүүд, хэрэглэгчдийг технологи, санхүүгийн ухаалаг шийдлээр шууд холбож, бие биенээ дэмжин өсөх боломжийг бүрдүүлдэг

Нар мандах үеийн тал нутаг

Санхүүгийн хүртээмж

Санхүүгийн уламжлалт шалгуураар санхүүгийн үйлчилгээ хүртэх боломж хязгаарлагдмал зорилтот бүлэгт шударга, хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээ авах боломжийг бий болгож, нэмэгдүүлэх

Уулс дундах нуурууд

Санхүүгийн хариуцлага

Зээлдэгчийн хариуцлагатай дадлыг төлөвшүүлж, санхүүгийн эрүүл, зөв зан төлөвийг дэмжих замаар санхүүгийн хариуцлагатай байдлыг дээшлүүлэх

Далайн эргийн элсэн манхан

Санхүүгийн хат

Хэрэглэгчдэд санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг бий болгож, ирээдүйн чиг хандлагаа төлөвлөх болон гэнэтийн эрсдэлийг уян хатан удирдаж, даван туулах чадамжийг бий болгох

Санхүүгийн хүртээмж

Зээлийн уламжлалт үнэлгээний дагуу санхүүгийн хариуцлагатай, түүнийгээ удирдах чадамжтай хэдий ч албан ёсны баталгаажсан орлого болон зээлийн түүхгүй иргэд нь санхүүгийн хүртээмжээс гадуур үлдэх нь түгээмэл байдаг. "Хатан Суудал Инвэст" ХХК компани нь психометрик үнэлгээ болон хариуцлагатай цахим зээлийн шийдлийг хослуулснаар санхүүгийн хүртээмж хязгаарлагдмал зорилтот бүлэгт албан ёсны санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьдог

Powered by:PsyFinT

Cэтгэл зүйн скоринг-д хамрагдсан харилцагчид
410,000+
Сэтгэл зүйн скоринг-д тэнцсэн харилцагчид
209,572
Анхны албан ёсны зээлийн түүхтэй болсон зээлдэгч
71,473

Санхүүгийн хариуцлага

Санхүүгийн хүртээмж нь харилцагчид шинэ боломжуудыг нээдэг хэдий ч харилцагчдын санхүүгийн сайн сайхан байдал нь зээл авснаас хойших тэдний зан төлөвөөс шууд хамаардаг. "Хатан Суудал Инвэст" ХХК -ийн хувьд хариуцлагатай санхүүгийн зан төлөв гэдэг нь өөрийн хэрэгцээнд нийцүүлэн зээл авах, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх, улмаар санхүүгийн эрүүл дадлыг шат дараатай төлөвшүүлэхийг хэлнэ. Бид эерэг зан төлөвийн урамшуулал болон энэхүү хөшүүргээр дамжуулан зөвхөн зээлийн эргэн төлөлтөд анхаарах биш, харин хэрэглэгчийн гаргаж буй хариуцлагатай санхүүгийн шийдвэр гаргалт бүрийг үнэлж, урамшуулах зорилгоор экосистемээ хөгжүүлж байна.

Powered by:HabiDo

HabiDo x Zeely холболт хийсэн харилцагч
61,392
Санхүүгийн хариуцлагатай дадал хэвшүүлсэн
81%
Эерэг дадал хэвшүүлсэн харилцагчид
62%

Санхүүгийн хат

Санхүүгийн хат буюу тогтвортой байдал нь зөвхөн зээл авах боломж эсвэл эргэн төлөлтийн үзүүлэлтээр хязгаарлагддаггүй. Энэ нь иргэдийн санхүүгээ бие даан удирдах итгэл, санхүүгийн шийдвэр гаргах ухамсар болон гэнэтийн хүндрэл, сорилтуудыг даван туулах чадавхыг илэрхийлдэг. Санхүүгийн хат нь цаг хугацааны явцад бүрэлдэн тогтдог хэдий ч эдгээр үзүүлэлтүүд нь "Хатан Суудал Инвэст" ХХК -ийн компанийн экосистем хэрэглэгчдийн санхүүгийн чадамж, бэлэн байдалд хэрхэн эергээр нөлөөлж буйн бодит баталгаа болдог.

Powered by:Positive Dadal

Санхүүгээ удирдах чадамж нэмэгдсэн
90.7%
Санхүүгийн бэрхшээлийг даван туулах итгэл үнэмшил нэмэгдсэн
65.1%
Санхүүгийн мэдлэг нэмэгдсэн
74.1%