Хатан суудал инвест ББСБ
Шүгэл үлээх тогтолцоо
"Хатан Суудал Инвест ББСБ" ХХК нь бизнесийн үйл ажиллагааны оролцогчдоос /ажилтнууд, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, харилцагч, үйлчлүүлэгч, хамтрагч байгууллага/ ББСБ-ын ажилтан, албан тушаалтан аливаа ёс зүйн зөрчил гаргасан талаарх мэдээлэл, гомдол, саналыг хүлээн авч, зөрчил доголдлыг эрт үед илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах, засаж сайжруулах замаар оролцогчдын байгууллагад итгэх итгэлийг бэхжүүлэх зорилгоор шүгэл үлээх тогтолцоог нэвтрүүлж байна
Шүгэл үлээх тогтолцооны зарчим:
- Хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ
- Шударга ёсыг хангаж ажиллана
- Байгууллагын ёс зүйн кодыг баримтална
- Байгууллага мэдээллийн нууцлалыг хангаж, шүгэл үлээгчийг хамгаална
- Шүгэл үлээгчийн эсрэг ямар нэг хариу арга хэмжээ авах ёсгүй /цалин түдгэлзүүлэх, бууруулах, ажилтныг амаар болон бичгээр заналхийлэх/
- Шүгэл үлээсэн мэдээлэлтэй холбоотой ямар нэгэн зөрчлийг шийдвэрлэхдээ тухайн зөрчилтэй холбоотой үйл ажиллагаа, гүйцэтгэл, алдаа доголдлыг илрүүлж засаж, сайжруулахад чиглэсэн байна