- BANDWAGON EFFECT
Хүмүүс COIN аваад байгаа юм чинь би ч гэсэн авья
Ийшээ л хөрөнгө оруулалт хийхгүй бол хоцрох гээд байна
Эдгээр бодлууд таньд төрж байсан уу ? “Олон хүн ингэж байгаа юм чинь би ч гэсэн ингэе” гэж даган дууриах, хоцрогдохоос айж нийгмийн хөөсрөлтөд өртөх үзэгдлийг Bandwagon Effect гэнэ. Ялангуяа хөрөнгийн бирж, хувьцааны үнэ өсөх үед хүмүүс энэ эффектэд илүүтэй өртдөг.
Bandwagon Effect яаж ажилладаг вэ? Хүмүүсийг худал хуурмаг зүйлд итгүүлэх найдвартай арга бол ойр ойрхон давтах явдал юм. Учир нь нэгэнт түгсэн мэдээллийн танил байдлыг үнэнээс ялгахад маш төвөгтэй байдаг. Тиймээс олон нийтийн сүлжээн дээрх тренд болж буй мэдээлэл автах бус шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах хэрэгтэй.
Хэрхэн сэргийлэх вэ?
- Тухайн салбарын бүтээлч шүүмжлэл өгөх мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах
- Өөрийн эгодоо уягдалгүй, асуудалд олон талаас нь нухацтай хандах, өөрөө судалж эргэцүүлэх
Bandwagon Effect нь сэтгэл зүй, социологи, эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаан гарч ирдэг. Өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох хувцаслалт, тренд тэр ч бүү хэл хөрөнгийн зах зээл дээр хүртэл энэхүү төөрөгдөл тод ажиглагддаг.
HOME BIAS
Монголын зах зээл дээрх хувьцаанд л хөрөнгө оруулна
Биткойноос өөр койн авахгүй
Засгийн газрын бондоос өөр бонд авахгүй ээ
Гэх мэт үзэл бодолтой хүмүүстэй таарж байв уу ? Өөрт танил, ойр байгаа зүйлсэд л илүүтэй итгэж, таатай бүсдээ орох үзэгдлийг HOME BIAS гэнэ. Жишээ нь: Зөвхөн өөрт амар учраас л Монгол хэл дээр мэдээлэл аваад байдаг. Гэтэл энэ нь өөр олон боломжуудаас хоцрох, цаг хугацаа алдах эрсдэлтэй.
Хөрөнгө оруулалтын шилдэг зөвлөхүүдийн үйлчлүүлэгчдийн 20%-с дээш хувь нь энэ төөрөгдөлд өртсөн байна. Тийм учраас зарим санхүүгийн зөвлөхүүд үйлчлүүлэгчдээ төрөлжилт, өөр шинэ хувилбаруудыг санал болгох болсон байна.
Тэгвэл одоо яах вэ?
- Хөрөнгө оруулалтын стратегээ судалж үзэх, төрөлжүүлэх
- Олон улсын зах зээл дээрх боломжуудыг анхаарч авч үзэх
- Сэтгэлгээгээ задлах, хязгаарлагдахгүй байх. Олон ургальч үзлээр хандах
LOSS AVERSION BIAS
Та хөрөнгө оруулалт хийхдээ ирэх өгөөжийг нь тооцдог уу эсхүл алдагдлыг тооцдог уу? Ашиг олохоор эрсдэл хийхээс илүү алдагдлаас зайлсхийх үзэгдлийг Loss Aversion Bias гэдэг. Жишээлбэл, өндөр өгөөжтэй хувьцаагаа таазанд нь хүрэхээс өмнө зарах. Энэ үзэгдэл нь хөрөнгө оруулалтын зах зээл дээр түгээмэл ажиглагддаг ба тухайн хүний хувьд хөрөнгө оруулалтаас ирж болох ашиг эрсдэлтэй нь харьцуулахад ханамж илүү бага өгч байгаатай нь холбоотой.
Хэрхэн бууруулах вэ?
- Тодорхой тооцоолсон стратегитэй байх: Хэрэв алдсан үед яг яах вэ?
- Айхаасаа илүү асуултууд тавих: Сөрөг үр дагавар ямар байх вэ гэдэгт хариулт болохуйц үндэслэлтэй асуулт
- Бусдын алдсан туршлагаас суралцах
Судалгаагаар хөрөнгө оруулагч болон зах зээлд оролцож буй тоглогчдод үүсдэг хамгийн түгээмэл төөрөгдлийн нэгээр “Алдахаас дургүйцэх төөрөгдөл”-ийг нэрлэсэн байна.



