Рэйчел Грийн чинээлэг гэр бүлээс гаралтай эрх танхи, хүссэн бүхнээ авч өссөн охины байдлаар цувралын эхэнд гардаг. Тэрээр хуримаасаа зугтааж Моникатай хамт амьдарч эхэлсэнээр амьдралдаа анх удаа өөрийн хүчээр мөнгө олж эхэлдэг. Цуврал үргэлжлэх тусам Рэйчел бие даасан эмэгтэй болон хувирч, үйлчлэгчийн ажлаасаа Блүүмингдейлс, дараа нь Ральф Лоренд бүр Парист Лүи Виүтонд ажиллах санал авсан. Тэрээр хэдий бие даасан эмэгтэй болж чаддаг ч цувралын туршид түүний үрэлгэн зан тийм ч их өөрчлөгддөггүй.

Харин түүний түүхээс суралцах зүйлс бол:

Нөхөр бол санхүүгийн баталгаа биш

Рэйчел бага насандаа гэр бүлдээ найдаж, бүх тооцоогоо ааваараа хийлгэдэг охин байсан. Тэрээр анх Берритэй гэрлэхдээ түүнд чин сэтгэлээсээ хайртай гэхээсээ илүү бусад зүйлсийг бодолцсон байдаг. Аз болоход Рэйчел маш зөв шийдвэр гаргаж өөрийн амьдралыг өөрөө бүтээх хүчирхэг эмэгтэй болдог билээ.

Хэрэв танд мөнгө хэрэгтэй бол зарим ажлын байрыг голох шаардлагагүй ч байж болно

Рэйчел кофе шопын ажлаас гарсныхаа дараа загварын салбарт ажиллахаар идэвхтэй ажил хайж, хэдэн зуун анкет илгээсэн ч нааштай хариу авч чаддаггүй. Дараа нь тэрээр худалдан авалтын туслах хийж байхдаа энэ ажилдаа дуртай байгаагүй ч мөрөөдлийн ажилдаа орох хүртлээ ажилласан билээ.

Өндөр үнээр, шаардлагагүй зүйл худалдаж авах гэж байгаа юм биш биз?

Рэйчел хуримаа хийхээ больсны дараа ажил хайж, гэр орны ажилд туслахын оронд өдөржингөө дэлгүүр хэсчихсэн ирдэг. Хамгийн сонирхолтой нь Рэйчел дэлгүүр хэсэхдээ аавынхаа зээлийн картыг ашигласан байв. Өөрөөр хэлбэл, тэр өөр хэн нэгнээс санхүүгийн хамааралтай хэвээр л байдаг. Мөн Рэйчел нэг удаа 1000 доллараар муур худалдаж авсныг санаж байна уу?

Эцэст нь амьдрал бол тасралтгүй суралцах аялал юм. Мөнгөө зөв удирдах, санхүүгийн мэдлэгтэй болох нь миний хийх юм биш гэж битгий бодоорой 🙂