Фиби найзууд дундаас хамгийн бага орлоготой хүмүүсийн нэг боловч түүний мөнгөнд хандах хандлага, амьдралыг үзэх үзэл нь тун сонирхолтой. Тэрээр бариа засал хийж, Сэнтрал Пэрк кафед дуу дуулдаг. Фиби хэзээ ч мөнгийг аз жаргалын түлхүүр гэж хардаггүй бөгөөд түүний амьдралын гол хэрэгцээнүүдэд мөнгө тийм ч дээгүүр байр эзлээд байдаггүй. Нэг удаа банкны системийн алдаанаас болоод дансанд нь мөнгө орж ирсэн ч тэр мөнгийг өөртөө зарцуулалгүй банканд мэдэгддэг.
Фибигээс суралцах зүйлс:
Мөнгөө сайн удирдана гэдэг нь заавал өндөр орлоготой байна гэсэн үг биш
Өсвөр насандаа гудамжинд хүртэл байж, хүндхэн амьдралыг туулсан нь Фибийг хатуужилтай болгожээ. Фиби карьерынхаа ихэнх хугацаанд “хувиараа” ажилладаг байсан бөгөөд хэдий орлого нь тийм өндөр байгаагүй ч бүх төлбөрөө цаг тухайд нь төлж, бүх юмаа тун дажгүй зохицуулдаг байсан.
Мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг ч хэзээ ч амьдралын гол түлхүүр болгоогүй.
“Ийм ч байж болох байсан” гэдэг нэгэн ангид Фиби хөрөнгө оруулалтын компанид амжилттай ажилладаг, бараг зөвхөн мөнгө болон ажлын төлөө амьдардаг нэгэн болсон байдаг. Харамсалтай нь тэрээр их хэмжээний мөнгө алдасны дараа шууд л зүрхний шигдээстэй болсон. Өндөр дүнтэй алдагдал гаргасан тул Фиби ажлаасаа халагдаж, дахин нэг удаа зүрхний шигдээс болов. Энэ бүхний эцэст өөр ертөнцийн Фиби маань аз жаргалтай, амар тайван амьдралаа сонгодог билээ.
Нэмэлт орлого олох боломж үнэндээ их олон байдаг
Фиби маань нэмэлт орлого олох бүх боломжийг ашигладаг. Дүүд нь мөнгө хэрэгтэй болоход хутга зарахаар шийддэг, түүний өрөөний хамтрагч Денис амралтаараа явахад Рэйчелийг хамт амьдрахыг урьсан бөгөөд ингэснээр тэд түрээсээ хувааж төлөх болсон. Моникаг ажилгүй байхад түүнтэй хувийн бизнес эхлүүлдэг. Мөн телемаркетерийн ажилд орж, Joey-н цувралд туслах дүрч бүтээж амждаг.
Аз жаргалтай амьдрахад мөнгө тийм ч чухал биш байж болох юм.



