Жое ихэнхдээ л ажлын санал ховорхон авдаг жүжигчин байсан бөгөөд өрөөний хамтрагч Чандлераас санхүүгийн хувьд бараг хамааралтай гэж хэлж болсоор байдаг. "Бидний амьдралын өдрүүд" цувралд Жое маань гол дүрд тоглохдоо "ажилгүй" өдрүүдээ ард хоцорсон гэж андуурч бодлогогүй санхүүгийн шийдвэрүүдийг ихээр гаргадаг нь түүний хамгийн том алдаа юм.
Ирээдүйд олох мөнгөө наана нь битгий үр
Жое сайн цалинтай жүжигчин болж амжилттай ажиллаж байсан ч цалингаасаа илүү зардал гаргасан хэвээр байдаг. Мөн тэрээр өөрийгөө үргэлж ийм өндөр цалинтай байна гэж бодоод өндөр дүнтэй худалдан авалтууд хийсэн нь хамгийн том алдаа байв. Орлого дандаа тогтмол байхгүй шүүү дээ.
Мөнгийг яаж олохоос илүүтэй юунд зарцуулж байгаа нь чухал
Цалин, орлого нэмэгдэх нь мэдээж таатай зүйл. Гэхдээ та орлогоо нэмэгдүүлсний дараа хэрхэн үр дүнтэй, ухаалаг зарцуулах вэ гэдгээ бодохын оронд тансаг зэрэглэлийн орон сууцанд нүүж, хэдэн мянган доллараар дэмий шахуу худалдан авалт хийж байвал дараа нь болох зүйлсэд бас бэлэн байгаарай.
Танд тусалж байсан хүмүүст талархсан сэтгэлээр хариу бариарай.
Жое цалин өндөртэй ажилтай болсныхоо дараа Чандлераас зээлж байсан мөнгөө төлдөг. Хожим нь Чандлер ажлаасаа гарч, илүү дуртай ажлаа хийж шинэ зүйл туршиж үзэхэд Моника, Чандлер хоёр санхүүгийн хувьд хэцүүхэн үеийг өнгөрөөдөг. Тэд хоёулаа мөнгө зээлэхээр Жое руу нууцаар очдог бөгөөд Жое хамгийн сайн найзууддаа хэрэгтэй үед нь туслахад бэлэн байдаг.
Орлогоос давсан зардал байж болохгүй



