Моника найзууд дундаа мөнгөө үр дүнтэй, сахилга баттай зарцуулах хандлага нь сул талруугаа ордог. Тэрээр гайхалтай цэвэрч нямбай, идэвхтэй, гал цогтой бөгөөд нөхөрлөлдөө үнэнч бүсгүй билээ. Цувралын үргэжлэх 10 жилийн хугацаанд Моника ажлаа сольж, рестораны ахлах тогооч болж амжилттай ажиллаж байсан болов санхүүгийн тал дээр хэд хэдэн буруу сонголт хийдэг.
Моникад тохиолдсон зүйлээс бид юу юу суралцаж болохыг харцгаая.
Ажлаасаа хэзээ ч гарч болох учраас бэлтгэлтэй байя.
Моника ажлаас халагдсаныхаа дараа хангалттай хадгаламжтай байгаагүй учраас аав ээжээсээ мөнгө зээлэхээс өөр аргагүй болдог. Тэрээр гэнэт ажилгүй, орлогогүй болоход санхүүгийн хувьд бэлэн биш байв. Үүнээс болж Моника шинэ ажил хайж байхдаа маш их стресст ордог ба эцэст нь хэдий хүсээгүй боловч орлоготой болохын тулд тавиад оны хэв маягтай хоолны газарт зөөгчөөр ажилд ордог.
Санхүүгийн асуудлаа эцэг эхээрээ шийдүүлэх гээд хэрэггүй. Тэд магадгүй чиний хуримд хадгалж байсан мөнгөөрөө далайн эрэг дээр байшин худалдан авчихсан байх 😂
Хэрэгтэй үе бүртээ аав ээжээсээ тусламж авна, мөнгө зээлнэ гэж найдах нь заримдаа их эрсдэлтэй. Моника хуримандаа зориулж хадгаламж үүсгээгүй байсан бөгөөд мөрөөдлийн хуримаа хийх гэхэд нь түүнд мөнгө хэрэг болдог. Хэрвээ Моника өөрөө мөнгөө хадгалдаг байсан бол ийм нөхцөлд орохгүй ч байж болох байсан. Мөн нэмж хэлэхэд сүйт залуугийнхаа хадгалж хуримтлуулсан бүх мөнгөөр хуримаа хийнэ гэж зүтгэх нь бас эргэлзээтэй л шийдвэр.
Хэрээс хэтэрсэн худалдан авалт бүү хий.
Моника нэг удаа байрны түрээсээсээ илүү өндөр үнээр гутал худалдан авдаг ч маш буруу шийдвэр гаргаснаа төд удалгүй ухаардаг. Бас нэгэн удаа Чандлер хэсэг хугацаанд ажилгүй болоход хосууд зарим зүйлсээ сайн төлөвлөөгүйгээс болоод орлогоосоо давсан хэрэглээтэй болж, Жоеоос мөнгө зээлэх шаардлагатай болдог.
Эцэст нь ямар ч санхүүгийн мэдлэггүй бол уйдсандаа хувьцаа, бонд, бирж (койн) рүү битгий зүглээрэй



