Өмнөх нийтлэлээр ямар тохиолдолд арифметик дунджийг ашиглахгүй байх тухай хүргэсэн бол энэ удаад медианыг танилцуулж байна. Медиан мэдээж зөв бөгөөд хэрэгтэй тооцоолол, гэхдээ бүх тохиолдолд биш. Медианыг ойлгохын тулд 1982 онд Харвардын их сургуулийн багш, биологич Стефэн Гоулдад тохиолдсон үйл явдалтай танилцъя Гоулд хорт хавдраар өвдсөнөө мэдээд эмчтэйгээ ярилцахад эмч нь “ховор тохиодог өвчин” гэдгээс илүүг хэлсэнгүй. Харин Гоулд өөрөө судлаад энэ хавдраар өвдсөн хүн дунджаар 8 сар насалдаг гэдгийг мэджээ. Энэ мэдээг уншаад тэрээр цочирдож “ингээд л надад илүү юм хэлэхгүй байсан байх нь” гэж бодов. Гэтэл энэ дундаж утга бол медиан байсан юм. Өөрөөр хэлбэл энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн 50% нь 8 сараас бага хугацаагаар насалж харин үлдсэн 50% нь 8 сараас урт насалжээ. Гэхдээ дээрх хорт хавдрын хувьд 8 сар өнгөрсний дараа хорт хавдраа ялан дийлсэн хүмүүс хэдэн арван жилээр ч урт удаан наслах хандлагатай байв. Медианыг outlier утгатай датанд ашиглахад тохиромжтой боловч иймэрхүү тархалт өндөртэй датанд тохиромжгүй байдаг.
- #дата анализ



