Гэр бүлийн гишүүн бүр хэвийн, хангалуун амьдарч, тэдгээрийн наад захын хэрэгцээ хангагдсан байхад санхүүгийн хүчин зүйл томоохон нөлөөтэй. Гэсэн хэдий ч гэр бүлд тулгарах 3 түгээмэл тохиолдол жишээг шийдвэрлэх аргатай нь хуваалцъя.
- Мөнгөний хандлага ялгаатай байх. Магадгүй та орлогоосоо тодорхой хувийг хадгалдаг харин гэр бүлийн тань хүн олсноо шууд үрдэг төрлийн хүмүүс байвал мэдээж энэ том асуудал үүсгэнэ. Энэ тохиолдолд сар бүрийн зардлаа нарийн тодорхойлж түүнээсээ хэтрүүлэхгүй байх тал дээр тохиролцоонд хүрээрэй. Харин төлөвлөснөөс илүү зардал гаргавал дараа сарынхаа төсвийг улам бүр багасгах гэх мэт сонирхолтой бөгөөд үр дүнтэй арга хэрэглэж болох юм.
- Бодит байдлаас ахадсан өр, зээл. Хэрэв танай гэр бүлд өр, зээлтэй холбоотой асуудал үүссэн бол аль болох зардлаа танах тал дээр анхааран ажиллаарай. Мөн орлогын эх үүсвэрээ зээлийн бус аргаар хэрхэн нэмэгдүүлэх боломж байгаа талаар ярилцаж, шийдэл олоорой.
- Эхнэр/нөхөр-ийн гэр бүлд мөнгө зээлэх. Хэдий ганц нэг тохиолдолд хань ижил, хамтран амьдрагчийнхаа гэр бүлд туслаж болох ч энэ байдал байнга давтагддаг бол асуудал үүсгэх нь элбэг. Тиймээс танай гэр бүлийн санхүүгийн нөхцөл эхэнд байх ёстой, ингэж чадахгүй бол хосын харилцаа, гэр бүлийн амьдралд асуудал үүсч болох учир энэ тал дээр тохиролцоонд хүрээрэй.



