Росс Гэллэр анх Нью-Иоркийн байгалийн түүхийн музейд ажиллаж байгаад дараа нь томоохон их сургуульд багшлах болсон. Тэрээр найзууд дундаасаа хамгийн тогтмол, өндөр орлоготой нь бөгөөд мөнгө, санхүүгээ дажгүй сайн удирддаг. Нэг хэсэг ажилгүй болсон ч гэсэн бусдаас мөнгө зээлэх шаардлага гараагүй. Гучин насныхаа төрсөн өдрөөрөө нэг удаа час улаан “күүл” машин авсныг эс тооцвол Росс сэтгэл хөдлөлдөө автан үр ашиггүй худалдан авалт хийх нь бараг үгүй.
Росс Гэллэр-с суралцах зүйлс:
Онцгой үед зориулсан хадгаламжтай болоорой.
Ажлаас гарах, сэтгэл зүйн асуудалд орох, гэр бүлээ цуцлуулах гээд ямар ч зүйл бидний амьдралд тохиолдож болно. Тийм үед санхүүгийн хувьд бэлтгэлтэй байгаарай.
Мөрий тавих гэдэг тийм ч сайхан санаа биш.
Нэг удаа найзууд мөнгөө нийлүүлэн лоттонд оролцож азаа үзэхээр болдог. Харин Росс л ганцаараа “хожих магадлал бага, эрсдэлтэй зүйл хиймээргүй байна” гэж эсэргүүцдэг. Тогтвортой, баталгаатай орлоготой байх нь ямар ч тохиолдолд нэг удаагийн эрсдэлт алхмаас илүү ухаалаг шийдвэр билээ.
Зарим зардал гарах нь зайлшгүй байдаг.
Росс мэдээж цаг үргэлж зөв шийдвэр гаргаж байгаагүй ээ. Нэгэн удаа тэрээр шинээр авсан буйдангийнхаа хүргэлтийг дэндүү үнэтэй байна гэж үзээд Rachel-тэй хамт өөрсдөө зөөхөөр шийдсэнийг санаж байна уу? Чандлер ирж туслаад ч манай гурван найз буйдангаа гэрт нь оруулж чадалгүй эвдээд дуусдаг. Тэгэхээр заримдаа бид бүх зүйлийг хэмнэж чадахгүй гэдгийг санаарай.



