Санхүүгийн стресс гэдэг нь төлбөр төлөх, худалдан авалт хийхэд хангалттай орлогогүйгээс болж үүсэх стресс юм. Өөрөөр хэлбэл таны авч буй цалин амьдралын хэрэгцээнд хүрэлцэхгүй байх үед үүсэж байгаа стресс гэж ойлгож болно. Энэ нь бие махбодь болоод сэтгэл зүйн эрүүл мэнд, өөрийн үнэлэмж, амьдралын сэтгэл ханамж зэрэгт сөргөөр нөлөөлдөг.
Санхүүгийн стресс нь таны санааг зовоох томоохон асуудал болж байвал та зөвхөн мөнгөтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж амьдралынхаа бусад хэсэгт анхаарлаа төвлөрүүлж, таашаал авч чадахгүй өнгөрөх эрсдэлтэй. Америкийн сэтгэл судлалын холбооноос гаргасан судалгаагаар АНУ-ын насанд хүрэгчдийн 72 хувь нь санхүүгийн стресст өртсөн байдаг.
Санхүүгийн стресс нь сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Нойргүйдэл
- Сэтгэл гутрал. Их Британы Ноттинхем их сургуулийн судалгаагаар өрийн дарамтад байгаа хүмүүс сэтгэл гутралд өртөх магадлал нь 2 дахин их байдгийг тогтоожээ
- Түгшүүр
- Харилцааны асуудал зэргийг үүсгэх эрсдэлтэй
Санхүүгийн стрессийг хэрхэн даван туулах вэ?
- Итгэж болох хэн нэгэнд өөрт тулгарч байгаа асуудлаа нээлттэй илэрхийлж ярилцах
- Зардлаа тооцоолох
- Санхүүгийн төлөвлөгөө гаргах
- Стресс менежмэнт хийх



