Зөв хүнтэйгээ хэзээ учрах тухай асуудалд эрдэмтэд толгойгоо гашилгаж байгаад маш энгийн боловч алтан дүрэм гаргасан юм. “Анх болзоонд явсан наснаас эхлээд гэрлэхээр төлөвлөж байгаа нас хүртэлх хугацаа бол таны зөв хүнээ олох сонголтын хугацаа юм. Энэ хугацааны эхний 37%-д шийдвэр гаргах хэрэггүй. Харин яг энэ 37%-с хойш өөрт тань таалагдсан хамгийн эхний хүнийг битгий алдаарай.” Зөвхөн хайр дурлал гэлтгүй ямар нэг сонголт хийх гэж байгаа бол нийт хувилбаруудынхаа эхний 37%-ийг зүгээр л өнгөрөөгөөд явуул. Тэгээд түүний дараа л аятайхан таалагдсан хувилбар гарч ирэхэд нь эргэлзээгүйгээр сонгох хэрэгтэй юм. Та шинэ байранд нүүж орох гэж байгаа бөгөөд байр хайх 3 сарын хугацаа байвал эхний нэг сард нь байраа сонгох гэж яаралгүй зүгээр л очиж үзээд мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Харин хоёр дахь сараас эхлэн илүү нухацтай хандаарай. Танд их таалагдсан байршилтай, аятайхан байр таарвал шууд түрээсийн гэрээгээ зур. Тэгшитгэл нь дараах бүтэцтэй байна, Анх хэдэн настай байхаасаа болзоонд явж эхэлсэн бэ? Хэд хүрээд хүнтэй сууж, амьдрал зохионо гэж боддог вэ? (Хүнтэй суух нас - Болзож эхэлсэн нас) * 0.37+ Болзож эхэлсэн нас Энэ бол таны заяаны ханьтайгаа учрах нас Дурлалын математикийн хууль Анх болзоонд явсан наснаас эхлээд гэрлэхээр төлөвлөж байгаа нас хүртэлх хугацаа бол таны зөв хүнээ олох сонголтын хугацаа юм. Энэ хугацааны эхний 37%-д том шийдвэр гаргах хэрэггүй. Харин яг энэ 37%-с хойш өөрт тань таалагдсан хамгийн эхний хүнийг битгий алдаарай. Жишээ нь, Билгүүн 16 наснаасаа болзож эхэлсэн бөгөөд 35 насандаа гэрлэх бодолтой. Тэгвэл Билгүүн 23 нас хүртлээ зүгээр л болзоонд явах хэрэгтэй. Харин 23 наснаасаа хойш л жинхэнэ зөв хүнээ хайж, ахуй амьдралаа төлөвлөнө.