Болзооны аппликейшн, инстаграм фейсбүүкдээ зураг оруулж байгаа бүх хүн хамгийн сайхнаараа, хамгийн хөөрхнөөрөө харагдахыг хүсдэг нь нууц биш. Гэхдээ царайлаг хүмүүс маш олон хүнээс мессеж авч, үргэлж л бусдын анхаарлыг хамгийн ихээр татдаг гэж бодож байна уу?

OkCupid багийн математикчид 5,000 харилцагчдын түүвэр судалгаан дээр үндэслэн онлайн ертөнцөд ямархуу хэв маягтай хүмүүс хамгийн мессеж авдаг талаар судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд царайлаг хүмүүс тийм ч их мессеж авдаггүй ба дийлэнх хүмүүс “түүн рүү маш олон хүн бичиж байгаа, тэгэхээр над руу хариу бичихгүй байх” гэж боддог байх нь. Тэгвэл хамгийн их мессеж авч байсан хүмүүс төгс гэмээр царайлаг биш, профайл зураг дээрээ яг л өөрөөрөө байсан хүмүүс байв. Тэдгээр хүмүүсийн хамгийн гол нууц нь өөрөөрөө байсанд оршиж байгаа юм. Бид бүгд л өөр өөрийн сул, давуу талтай шүү дээ. Заримдаа сул тал гэж бодож байгаа зүйлс таныг “хөөрхөн царайлаг” бүхнээр дүүрсэн онлайн ертөнцөд илүү жинхэнэ, илүү амьд, илүү онцгой болгоно гэдэгт итгэлтэй байгаарай.